
Matrice 400 нь урт хугацааны нислэг, их ачаа даац, олон мэдрэгч, холын зайн холбоо зэрэг давуу талтай тул аврах ажиллагаа, уул уурхай, эрчим хүчний шугам шалгалт, газрын зураглал зэрэг мэргэжлийн салбарт ашиглах өндөр хүчин чадалтай дрон юм.
Matrice 400 нь өндөр ачаа даацын хүчин чадалтай тул олон төрлийн хэрэглээний шаардлагыг хялбархан хангаж чадна. 6 кг хүртэлх дээд payload даацтай бөгөөд доош чиглэсэн нэг гимбал болон хоёр гимбалын тохиргоо хооронд хялбархан шилжих боломжтой.
Zenmuse H30 цувралын харагдах гэрлийн болон thermal камерын тусламжтайгаар Matrice 400 нь эрэн хайх, аврах ажиллагаа болон энгийн нислэгийн үеэр машин, усан онгоц, хүмүүсийг илрүүлэх боломжтой.
Matrice 400 нь IP55 хамгаалалтын зэрэглэлтэй тул их тоосжилт, бороо зэрэг хүнд орчинд найдвартай ажиллах чадвартай. Мөн –20°C-аас +50°C хүртэлх температурт тогтвортой ажиллагаагаа хадгалж, халуун болон хүйтэн орчинд ч тогтвортой үр дүнг үзүүлдэг.